Хүн бүр л наадмаар гоёдог. Гэхдээ Монгол үндэсний хувцсаараа. Олны танил эрхмүүдийг наадмаар өмссөн хувцсаар нь уралдуулмаар бас загварын шоу зохион байгуулмаар ч юм шиг.
Монголын “Хип Хоп Холбоо”-ны Ерөнхийлөгч Бааварын энэ жилийн наадмын гоёо нь цэнхэр торгон дээл, түүнтэй адил бүс, Монгол гутал, цагаан бүрх малгай. Дээлээ сугалдаргалсан байгаагаас нь харахад бас л “баавартай” харагдана.
Жинхэнэ Монгол залуугийн стиль имижийг бүрдүүлсэн тэрээр “Хүй Долоон Худаг”-т уяачдын галаар өөрийн дотны найз, нэгэн урлагийн төлөө хамтран зүтгэгч, Ice Top хамтлагийн гишүүн Бат-Оргилтой явж байгаад бидний папараци дуранд ийнхүү өртсөн юм. Хоёр найз хоёр талд утсаар яриад тун ч завгүй харагдана.
Дашрамд дурдахад Бааварыг найзууд нь ихэд бизнес сэтгэлгээтэй гэлцдэг бөгөөд “Хүй Долоон Худаг”-т наадмын хуушуурын гэр ажиллуулж байгаа сурагтай. Жил жилийн наадмаар энэ бизнесээ эрхэлдэг тэрээр өөрийн гэрийн ойр орчим “Бааварын хуушуур аваарай” хэмээн цагаан хоолойгоор өөрөө зарлан наадамчин олны анхаарлыг татан бизнесээ PR-ддаг гэсэн. Үүнийг нь ч сонирхохоор үйлчлүүлэгчид тасардаггүй гэхээр Баавар наадмаар мөнгийг ёстой л “цөм хийдэг” гэгч нь болдог байх даа. Чадаж байгаа зүйлд арга байхгүй ээ гэж... .
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь