Өнгөрсөн сарын сарын 30-ний орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа талаар мэдээлсэн. Иймээс Эрүүл мэндийн яамнаас тухайн голомтод хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багийг томилон ажилуулж байна. Тус багт Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С. Юндэн, НЭМҮТ- ийн Тандалт судалгааны албаны дарга Н.Даваадорж, ХӨСҮТ- ийн Тархвар судлаач С.Нямсүрэн, их эмч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг газар дээр нь өвчтөнүүдийг оношилж, эмчилэхээр ажиллаж байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 35 хүнээс одоогоор 25 нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаа нь гэртээ өрхийн эмчийнхээ хяналтад байна. Эмнэлэгт хэвтсэн 25 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байсан бол өчигдрөөс бие нь сайжирч байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна