Нэгэн үе "Тимон” нэрээр дуулж явсан хип хопчин Н.Учрал өдгөө УИХ-ын гишүүний өндөр сэнтийд залраад байгаа. "Их Засаг” их сургуулийн өв залгамжлагч тэрбээр ёстой л баян эцгийн буянд бүхнийг гүйцэлдүүлж яваа гэхэд хилсдэхгүй. Баян эцгийн буянаар зовлон үзээгүй тэрбээр гишүүн болсон ч бодит амьдралаас тасарчихсан юм яриад л тэнгэр дээгүүр ниссээр явах юм. Тэгбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хөдөө орон нутгийн хүүхдийг 8 нас хүртэл нь цахим хэлбэрээр сургадаг болох ёстой. Ийм хүсэлт их ирж байна. Үүнийг шийдэх ёстой" хэмээсэн байна. Бараг хөдөө явж үзээгүй "булбарай" гишүүн маань хөдөө орон нутаг даяараа цахим буюу интернэтэд бүгд холбогдох нь битгий хэл 24 цагийн цахилгаанд холбогдоогүй орон нутаг байгаа гэдгийг ч мэдэхгүй байгаа бололтой. Тиймээс түүнд сэрүүн зүүднээсээ сэр Тимон гишүүн ээ гээд хэлчих юмсан даа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна