Монголын урлагийн ертөнцөд өнгө нэмсэн “Киви” хамтлагийн 13 жилийн ой өчигдөр буюу 12-р сарын 1-ний өдөр тохиож байна. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 16 цомгийг үзэгч сонсогчиддоо хүргэсэн байдаг.
Энэ үеэр фенүүдтэйгээ хамтлагийн бүсгүйчүүд фэйсбүүк шууд бичлэгээр уулзаж 13 жилийн ойн баяраа хуваалцлаа. Киви хамтлагийн 13 жилийн ойн баярт продюсер Б.Ангирмаа, хамтлагийн гишүүд болох Ука, Намуунаа, Агий, Солонго нар хамтлагийнхаа үүсэн байгуулсан ойн өдрийг тэмдэглэж байна.
Энэ үеэр хамтлагийн ахлагч Ука “Та бүхэндээ маш их баярлалаа. Киви хамтлаг шинэ цомгийн ажилдаа орсон. Одоогоор хүүхдүүдээ асарч торниж байгаа учраас удахгүй шинэ уран бүтээлээр эргэн уулзах болно.
Продюсер Б.Ангирмаа “Удахгүй бид нар шинэ уран бүтээл хийх болно. Одоохондоо хүүхдүүдээ сайн харах хэрэгтэй. Үргэлжлүүлэн ирэх жил шавь нартайгаа тоглолт хийж та нарыгаа баясгана” гэв. Мөн шууд бичлэгийн үеэр хамтлагийн гишүүн Намуунаа гэр гэр бүлийн цайны бизнестэй болсноо дуулгалаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна