Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч,
ихэнх нутгаар хүйтэрнэ.
2017 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна