Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан талаар бид тухай бүрт нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны шөнө түүнийг АТГ-аас саатуулан, улмаар цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тэгвэл өчигдөр АТГ Н.Золжаргалыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих саналыг прокурорт хүргүүлжээ. Харин прокурор уг саналыг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, Цагдан хорих 461 дүгээр ангиас суллах шийдвэр гаргажээ. Гэхдээ Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтээр түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна