Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо Ёкозуна Хакухо М.Даваажаргалд хатуу сануулга өгсөн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд тэрбээр өөрийн замналын 40 дэх түрүүг авах үеэрээ Харүмафүжи нарт холбогдох хэрэг нааштайгаар шийдэгдэж, хоёр бөх хоёулаа дэвжээнд эргэн гараасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн билээ.
Мөн башёгийн 11 дэх өдөр өөрийн барилдааны үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, дахин барилдах санал гаргаж, шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээний хажууд багагүй хугацаанд зогссон юм. Түүний эдгээр үйлдлүүдийг зохисгүй үйлдэл төдийгүй Сүмо бөхийн холбооны удирдлагуудын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн хэт биеэ тоосон зан авир гэж үзэн түүнд хатуу сануулга өгсөн байна.
Өнгөрсөн пүрэв гаригт Хакүхо М.Даваажаргал Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд болсон Сүмо бөхийн холбооны байнгын удирдах зөвлөлийн хуралд аварга оролцжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна