С.Төгс: Тайлбарлах албатай юу


Загвар өмсөгч Төгс, Тэнгэрийн хунтайж Цэнгүүн нар өрх тусгаарлаад удаагүй байгаа. Тэд Шинэхэн байрандаа нүүн очисноосоо эхлээд ВЛОГ эхлүүлээд байгаа. Гэтэл түүнд Влогтоо охиноо ердөөсөө гаргахгүй байх юм. Хаячихсан юмуу гэх асуулт олон ирж байгаа гэнэ. Үүний талаар загвар өмсөгч бүсгүй тайлбар хийжээ. "Энэ влогдоо охиноо оруулахгүй юм гэсэн хүмүүсд хэлэхэд, нэгт өөрийнхөө хүүхдээ хүний нүдэнд хэр их харуулахаа би өөрөө шийдчихэе. Хоёрт сошиал ертөнцөд хэдэн хүнд хэр их харагдахаа өөрөө шийдэж чадахгүй бяцхан үрийнхээ хувийн орон зайг нь хүндлэдэг юм. Том болоод хувь хүн болсныхоо дараа яг ямар үзэл бодолтой хүн болохыг нь хэн ч мэдэхгүй. Намайг л лав одоо чи багадаа ингэж байсан тэ, ийм байсан тэ, зураг чинь надад бас байдагшдээ гээд баахан танидаггүй нөхдүүд яриад байвал миний л лав дургүй ээжид хүрнэ. Аа бас Сийлэн, Цэнгүүн хоёроос гадна надтай хамт амьдардаг хүмүүс байдаг юм шиг байнашдээ энэ чинь одоо. Оройн хоолондоо хоцровоо лол.  Влогдоо  хүүхдээ оруулахгүй байна, хаячихсан юм уу гэнээ лол. Памбуу байтугай хааяадаа Цэнгүүний дүүг нь хоёр ч хүүхэд хамтад нь хардаг. Энийгээ бас тайлбарлах ёстой юу" хэмээжээ.