Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр орой АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн. Зарим эх сурвалж түүнийг Австрали улсаас баривчилж авчирсан гэж байгаа бол зарим нь эх орондоо ирэхэд нь онгоцны буудал дээрээс баривчилсан гэх зүйлийг ярьж байгаа юм.
Тэгвэл Г.Золжаргалын хэрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдлаа. Улмаар гишүүн Б.Жавхланг шалгах хүсэлтээ АТГ-аас УИХ-д тавихаар болсон гэх мэдээлэл ч бас байна.
Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Э.Батшугар дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан юм.
УИХ-ын шалгалтын ажлын хэсэг Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийж олон тооны зөрчил дутагдал илрүүлсэн байдаг. Үүнээс улбаалаад Г.Золжаргал, Э.Батшугар, Б.Жавхлан нарт “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой.
УИХ-ын гишүүдийн зүгээс Г.Золжаргалыг шалгаж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй хэмээн байнгын хорооны хурлаар удаа дараа хэлж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Н.Золжаргалыг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан гэж мэдэгдэж байсан юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна