Гоёл наадам өчигдөр 30 дахь жилтэйгээ золголоо. Монголд зохион байгуулагддаг загварын шоунуудаас хамгийн том нь Гоёл гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл наадмын талаар Андра модель агентлагийн захирал Бадамгэрэл цахим хуудсаараа дамжуулан хэдэн үг хэлээд авлаа. Тэрээр "Хайрлан хүндэтгэдэг Гоёл наадам маань 30 дахь жилтэйгээ золголоо. Хэн юу гэж мэдэхгүйгээ мэдэмхийрэн энэ наадмын талаар дүгнэдэг элдэв бүх зүйлсийг үл тоон хамгаалан хайрладаг гэдгээ бахархалтайгаар хэлнээ. Энэ наадам 30 жилийн турш олон моделиудад урам зориг өгсөөр сургаж сайжруулсаар ирсэн юмаа. Ийм хэмжээний түүхтэй загварын салбарт хүчтэй хувь нэмэр оруулсан наадам Монголд байхгүй билээ. 30 жилийн ойн баярын мэндийг Гоёл наадмын бүх эд эс бүхэнд хүргэе ээ. Баярлалаа" гэв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна