1988 оноос хойш 30 дахь жилтэйгээ золгож буй "Гоёл-2018" наадам өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадмаас хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ. Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл "Гоёл" наадмынхаа тайзнаа өнөөдөр гоёлын даашинзтай алхаж наадмыг хаасан бөгөөд тэрбээр мөн отгон топ модельдоо шагналыг нь гардууллаа.
Шинэхэн топ модель Т.Халиунаа:
"Би анх 2000 оноос 13-14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Одоо 17 жилийн дараа би топ моделийн шагналыг хүртлээ. Энэ нь надад асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр ирсэн шагнал. Маш их баяртай байна. Би энэ жил "Гоёл" наадамдаа орохгүй дээ гэсэн бодолтой байсан. Гэхдээ 30 дахь жил нь болж байна. Миний хүндэлж явдаг хамгийн том тэмцээн учраас оръё гэж шийдээд ортол ингээд шагнал авчихлаа. Үнэхээр гайхалтай сайхан байна. Баяраас минь хуваалцсан та бүхэнд баярлалаа" гэлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна