2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна.
29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,30-нд тал хээрийн нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна