УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд тус тус болно. Бүлгүүд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх Төв банкны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл зэргийг хэлэлцэж байр сууриа нэгтгэнэ.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир өнөөдөр хуралдахгүй аж. Тус намын бүлэг ирэх лхагва гарагт /2017.11.29/ бүлгийн хурлаа хийхээр төлөвлөсөн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна