ОРЦ
• Хонины махан таташ- 450 гр
• Төмс- 700 гр
• Сонгино -1 шир
• Лууван -1 шир
• Сельдер- 40 гр
• Ургамлын тос- 3 х.халб
• Нунтагласан розмарин- 1 ц.халб
• Хатаасан ганга- 1 ц.халб
• Шөл- 1 стакан
• Цөцгийн тос- 2 х.халб
• Амтат чинжүү -Тохируулах
• Давс, чинжүү- Тохируулах
Хийх арга
-Давстай усанд төмсөө 15 минут чанана. Хагас стакан буцалсан усанд 1 халбага цөцгийн тос, амтлагч болон төмсөө хийж хутган нухаж , төмсний нухаш хийнэ.
-Лууван, сонгино, сельдерээ жижиглэн хэрчинэ. Бусад гурил, розмарин, ганга, махны шөл, махан татшаа бэлдэж тавина.
– Лууван сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хуурна. Дараа нь галаа багасгана.
– Махан татшаа хийж, 5 орчим минут хуурна./ галаа ихэсгэнэ/.

– Саваа хазайлган, халбагаар тосыг авна.

-1 халбага гурил хийж хутган 2 минут байлгана.

-Дараа нь амтлагчууд болон шөлөө хийж хутгаад шөлийг ширгэтэл буцалгана. Хар чинжүү, давсаа хийж хутгана.

-Тэгш ёроолтой саванд бэлдэцээ хийж гадаргууг нь тэгшлэнэ.

– Дээр нь төмсний нухаш, цөцгийн тосоо хийж тэгшлэнэ.Амтат чинжүүгээ цацна.

– 200 хэмийн халуунтай шарах шүүгээнд хийж, 30 минут байлгана.

Хэрэглэхийн өмнө 10 минут хөргөнө.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна