Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Хакүхо аварга Эндог давсанаар тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав. Ингэснээр Хакүхо М.Даваажаргал 13 даваа, нэг унаатайгаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Тэрээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авсан юм. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 10, Араваши Э.Дөлгөөн найман даваатай башёг үргэлжлүүлж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна