Ричард Гир Хамрын хийдийг нисэх онгоцоор тольдов


Холливудын алдарт жүжигчин Ричард Гир Монголд байх хугацаандаа Хамрын хийдийг нисдэг тэргээр тольджээ. Тэрээр шинээр хийх киноныхоо судалгааг хийх зорилгоор манай оронд ирсэн билээ.20 гаруй насандаа Бурхны шашин сонирхож эхэлсэн тэрээр 14-р Далай ламтай Энэтхэгт анх уулзсан байдаг. Улмаар Бурхны шашны Гэлүгбагийн ёсонд шамдаж эхэлснээр Бурхны шашинтай алдарт жүжигчдийн нэг болсон юм. Өнгөрөгч ням гаригт Дорноговь аймагт зочилсон Холливуудын одыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ