Хэр баргийн хүн таалдаггүй тэрний сэтгэлд нийцсэн хүн хэн бэ?


Юм бүхэнд хошуу амаа дүрж явдаг сэтгүүлч Улмаад хэр баргийн хүн таалагдаад байдаггүй. Харсан ярьсан хүн бүрээсээ алдааг нь харж өөлж явдаг түүнд дургүйцэх хүмүүс олон. Сэтгүүлч хүн нийгэмд байгаа муу муухай зүйлийг дэлгэн харуулах нь зөв. Гэхдээ мань хүн арай хэтрүүлчихдэг. Тэгвэл энэ өөнтөгчид таалагдсан нэг хүн байна. Тэр бол Хас банкны захирал Г.Амартүвшин. Түүний талаар сэтгүүлч залуу өөрийн цахим хуудаснаа "Шарк Танк"-ийн шүүгч Г.Амартүвшин. Залуу хүн гэхэд зөв ярьдаг юм билээ. Учиргүй үгүйсгээд урмыг нь хугалахгүй. Тооцоо гаргаж буй нь яг л банкных. Энэ үнийн дүнг яаж гаргасан бэ гээд л. Тэр эрээн оймснууд бол янзын янзын. Ийм залуусаа дэмжвэл гоё тэ. Би танихгүй л дээ. Гэхдээ магтмаар санагдав. Амжилт! хэмээжээ