“Сайхан бүсгүй” Фэйсбүүк группийн бүсгүйчүүд 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүрэг, Яармагийн эцэст байрлах 73-р цэцэрлэгт 110 мкв талбай бүхий өргөтгөлийг барьж өгчээ.
Тэд барилгын ажлыг өнгөрсөн 9-р сараас эхлэн гүйцэтгэж ашиглалтад бүрэн нийцсэн цэцэрлэгийг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд олон сайхан сэтгэлт ээжүүдийн хандиваар цэцэрлэгийг барьсан гэдгийг онцолсон юм. “Сайхан бүсгүй” групп өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Манна” асрамжийн төвд болон н.Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг группийн 30 мянга гаруй эмэгтэйчүүдийн хандиваар хийсэн байна. Уг группийн 130 мянга гаруй бүсгүйчүүд нэгдэж нэгэн бүхэл болж ийнхүү хөөрхөн бяцхан үрсийг цэцэрлэгтэй болголоо. Зарим хүмүүст нээх их зүйл биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ та бодоод үзээрэй. Төрийн ордонд кофе ууж, суудлын төлөө шоу хийж, ард түмэн шаардлага тавих гэхээр мөнгөгүй, улс орон хэцүүхэн байна гэж хэлдэг тэдний хажууд цөөхөн ээжүүд маань нэгдээд тэдний барьж чадаагүй цэцэрлэгийн өргөтгөлийн хийчихлээ. Төрд суусан төмөр сэтгэлтнүүдээ энийг хараад өөрсдөөсөө ич.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна