Улаанбаатарт баригдаад эзнээ хүлээж байгаа 30 мянга орчим орон сууц бий. Өөрөөр хэлбэл борлогдоогүй байгаа сууцнууд. Түүнчлэн одоогийн байдлаар зах зээлд 80 мянга орчим барилга, орон сууц шинээр баригдаж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад ороод байгаа аж.
Барилга, Хот байгуулалтын яамнаас ирэх онд ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой хэмээн мэдээллээ. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний айл өрхийг ипотекийн зээлд хамруулах боломжтой гэсэн үг.
Урьдчилсан тооцооллоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг орж ирнэ. Энэ мөнгөөр эргээд уг үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой. Үүнээс гадна ирэх оны улсын төсөвт ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг суулгасан байна. Ингэхээр нийт дүнгээрээ 320 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр бүрэлдэхээр байгаа юм.
Энэ хөрөнгөөр зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, ялангуяа
Үүнээс гадна гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанкинд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, хөрөнгө босгох хөтөлбөрийг боловсруулж, удахгүй Засгийн газарт өргөн барихаар болжээ.