Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт буюу ”Кино үйлдвэр"-ийн баруун хойно байрлах 204 дүгээр байрны найман давхарт гадна пасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан осол 14 хоногийн өмнө гарсан юм.
Гурав нь газар дээрээ нас барж, нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэх замдаа амьсгал хураасан харамсалтай хэргийн учир шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой байсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ. Уг нь бол өндөрт гарч хийх дулаалгын ажлыг хувь хүн, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхдээ Барилгын хөгжлийн төвөөс тусгай зөвшөөрөл авах журамтай байдаг. Гэтэл дээрх тохиолдолд тусгай зөвшөөрөл аваагүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Дөрвөн хүн өндөр барилгаас унаж, осолдсон энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн байцаагчид эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна