Амартүвшин шаркын арван факт


Бизнес эрхлэгчдийн шинэ санааг дэмжих зорилготой "Шарк Танк" нэвтрүүлэг гарч эхэлснээсээ хойш олны анхаарлыг онцгой татаж байгаа. Тэр дундаа Амартүвшин шарк нийтийн хараанд нэлээдгүй өртөөд буй. Өмссөн оймс, өөрийгөө авч явж байгаа байдал, хэлж буй үг нь хүртэл олны таашаалд ихэд нийцэж байгаа тухай ам дамжин ярих хүн цөөнгүй байна. Ингээд түүнтэй холбоотой арван фактыг дэлгэе.

Факт 1. Хас банкны ерөнхий захирал тэрбээр Монголын толгой эдийн засагчдын нэг

Факт 2. Г.Амартүвшин Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Факт 3. Тэрбээр ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хот дахь салбар, Казахстаны Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай.

Факт 4. Хас банкны Ерөнхий Захирлын албыг гурав дахь жилдээ хашиж буй агаад өмнө нь "Тэнгэр Санхүүгийн Нэгдэл"-ийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Факт 5. Г.Амартүвшин захирал дугуйн спортын тамирчин бөгөөд Tour de France тэмцээнд оролцдог.

Факт 6. Тэрбээр залууст зориулсан, нийгэмд хандсан ажлуудад идэвхтэй оролцдог. Тэр дундаа залуусын урмыг тэтгэж, хийж бүтээж буй ажлуудыг нь хэрхэн дэмждэгийг өнгөрөгч зун болсон “Хуур Music Festival”-ын ерөнхий спонсороор ажилласнаас харж болно.

Факт 7. Г.Амартүвшин захирал “Шарк танк” нэвтрүүлгэд оролцсоноос хойш олноо оймсоороо алдаршив. Шоуны удаах дугаараар түүнийг ямар оймс өмсөх бол гэсэн битүүхэн хүлээлт үзэгчдийн дунд үлддэг болжээ.

Факт 8. Г.Амартүвшин захирлыг охид хүүхнүүд ихэд онцгой анхаардаг гэнэ. Түүний оймс бүр цаашлаад сорви нь хүртэл хүүхнүүдийн хайрыг нь булаадаг болсон гэнэ.  

Факт 9. Тэрбээр Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгуулагуудад 15 гаруй жилийн хугацаанд ажилласан нь үнэхээр гайхалтай.

Факт 10. Түүнийг ойр дотныхон нь тун чиг зөөлөн сэтгэлтэй зөв хүн хүн хэмээдэг гэнэ.