Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зураач С.Заяасайханд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, түүний уран бүтээлээр дамжуулан монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийгөрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдэг бөгөөд сүүлийн 17 жил АНУ, Япон, Франц, Хонконг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Түүний бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна