МАН-ын Их хурал гурав дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байна. МАН-ын даргаар өчигдөр У.Хүрэлсүхийг 63.1 хувиар сонгосон. Өнөөдөр Их хурлын төлөөлөгчид Бага хурлын гишүүдийг сонгоно. МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар Бага хурал 369 гишүүнтэй байхаар тогтжээ.
Өмнө нь МАН-ын Бага хурлын гишүүдийн тоо 310 байсан бол энэ тоог 59-өөр нэмэгдүүлсэн байна. Бага хурлын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх бөгөөд ийм өөрчлөлтийг намын дүрмэнд тусгажээ.
Их хурлыг өнөөдөр өндөрлүүлж, үргэлжүүлэн Бага хурал хуралдах юм. Бага хурлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.
Дүрмээр МАН-ын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Гэхдээ заалнаас Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломж гишүүдэд бий бөгөөд энэ боломжийг ашиглаж хэд хэдэн хүн нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон МАН-ын генсект нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэдгээ 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. МАН-ын бага хурлын гишүүдийн дэмжлэлийг авч чадвал Ж.Цолмон МАН-ын генсекээр сонгогдож МАН анх удаагаа эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргатай болж магадгүй байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна