“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд буюу Бямба гарагт 19.00 цагаас Улаанбаатар паласын концертийн их танхимд болно. Гэвч тус хамтлагийн тоглолтын тасалбарыг хуурамчаар үйлдэн худалдаж борлуулжээ. Тодруулбал хуурамч гэгдэж буй энэ тасалбар нь хэвлэлийн компаниас алдагдсан болохыг тэд тогтоожээ. Энэ талаар тус хамтлагийнхан “Жинхэнэ тасалбар нь Улаанбаатар палас, Гялалзах од гэсэн хоёр компанийн тамгатай байгаа. Харин хуурамч гэж үзэж буй тасалбар зөвхөн тамгаараа ялгагдах бөгөөд “Эвийн тангараг” гэх татан буугдсан компанийн тамгыг ашигласан байна. “Салхи” хамтлаг болон зохион байгуулагчдын зүгээс билетийг хуурамчаар хууль бусаар борлуулж байсан иргэнийг илрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллага одоо шалгаж байна" гэлээ.Энэ сарын 25-нд болох “Салхи 20 жил” тоглолт нь тус хамтлагийн дөрөв дэх бие даасан тоглолт бөгөөд үе үеийн хит болсон дуунууд энэ үдэш эгшиглэх аж. Мөн тоглолтод поп, рок хөгжмийн хүндтэй зочид ирж сор болсон бүтээлүүдээрээ бэлэг барих юм байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна