Сэтгүүлч Насанжаргал мэргэжил нэгтнээ хэрхэн дүгнэв


С1 телевизээр орон даяар цацагдсан “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор ТЕГ-ийн дарга асан Б.Хурц оролцсон. Энэ дугаар олон хүний анхаарлыг татаж байсан ч сэтгэлд хүрээгүй. Үзэгчид их юм хүлээж байсан ч үнэндээ онцгүй үзэх юмгүй нэвтрүүлэг болсон талаар олон нийт ярьж байна. Энэхүү нэвтрүүлгийг үзсэн сэтгүүлч С.Насанжаргал мөн адил өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд Б.Хурц болон Л.Мөнхбаясгалан нарыг хоёуланг нь шүүмжлээд амжив.

Тэрээр “Зvгээрvv тэ.ТЕГ-н дарга асан ингээд хов базаад байж байдаг. Хууль журмаараа яваач. Одоо болтол дуугай суусан биздээ. Монголд ийм завхрал хэтэрлээ. Мундаг сэтгvvлч бvсгvй бvvр цагаандаа гарлаа шүү. Худалдагдаж болноо. Арай дэндvv бохир,улаан цайм байна. Баясаа минь одоо аргагvй буцах замгvй л болсон байхдаа. Тэгээд ингэж цайдаг биз. 2 авгай бурж байгаа мэт. За тэр яахав.  Зохиолын уран арга нь дуусчихаж” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.