Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болвол би намаасаа гарч өөр нам байгуулна гэж Ж.Мөнхбат мэдэгджээ. Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг бол Ж.Мөнхбат харин хэнийг юугаар айлгах гэснийг хэн ч ойлгосонгүй.
Тэр бол МАН аас нэг хэсгийг нь байтугай хэд гурван хүн тасдаад авч явж чадах хэмжээний хүн биш гэдгийг энэ намын нөхдүүд сайн мэднэ. Тэгж галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөгөөд яахав. Н.Энхбаяр МАХН гэсэн нэрээр хэдэн хүн дагуулж явлаадаа, одоо хэд нь МАН-д эргээд ирчихсэн байгаа билээ.
Ер нь аливаа нам ч бай юу ч бай зарчмаа бариад л явчихад бурууддаггүй л дээ. Зүй нь бол намын дарга, ерөнхий сайд гэсэн албан тушаалууд нэг хүнд байна гээд МАН дүрмэндээ цагаан дээр хараар бичээд тодорхой заачиж.
Энэ дүрмээ бариад шийдвэр гаргавал МАН-ын ирээдүйд өлзийтэй төдийгүй олон нийтийн таалалд ч нийцнэ. Энэ зарчмыг зүгээр нэг санаанаас зохиогоод биччихсэн зүйл бас биш. Улс орны хөгжилд, намын хүчирхэг байдалд энэ нь илүү байдгийг биднээс хамаагүй олон жил энэ замаар явсан улс орнууд нотолсон болохоор л авч хэрэгжүүлэе гэсэн хэрэг.
Ер нь анхнаасаа зарчмаа барилгүй ялсан намын дарга УИХ-ын дарга болсоноос мордохын хазгай болсон шүү. Одоо хуралдаж байгаа МАН-ын их хурлын төлөөлөгчид ч үүнийг сайн мэдэж, мэдэрч байгаа. Тиймээс У.Хүрэлсүх намын дарга болох нь ямар ч эргэлзээгүй. Харин Ж.Мөнхбат тэр цагт намаасаа хэдэн хүн авч ямар нам байгуулах нь МАН-ын 28-р их хурлын сонирхолтой нэг сэдэв боллоо.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна