Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаягийг хакердан “Мөнгө зээлээч” хэмээх залилангийн хэрэг их гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж буй юм. Өнгөрсөн долоо хоногт ийм хэрэг дахин гарчээ. Тодруулбал, “Алдар” спорт хорооны дарга, Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягийг хакердан, МҮОХ-ны нарийн бичиг асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэхийг завдсан байна.
Тухайн үед Г.Өсөхбаяр аваргын фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх хүсэлт явуулжээ. Аварга мессэж бичихдээ АНУ-д байгаа гэсэн ч Канадын Торонто хотын нэрийг бичихэд нь Ж.Отгонцагаанд сэжиг төрсөн байна. Тэрбээр Г.Өсөхбаяр аварга руу ярихад “Алдар” спорт хороон дээрээ ажлаа хийгээд сууж байна” гэжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага нягтлан шалгаж байгаа бөгөөд иргэдийн цахим хаягаар мөнгө гуйж байгаа тохиолдолд тухайн эзэн рүү нь залгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.






“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна