Дэлхий миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Энхжин өчигдөр эх орондоо ирсэн билээ. Шилдэг 15-н оролцогчийн нэгт багтаж тэр ч байтугай 3-н шалгуурын шилдгээр шалгарсан түүгээр ард түмэн бахархаж байна. Мөн шилдэг 15 орны миссийг дуудахад хамгийн түрүүнд түүний нэр дуудагдсан нь ямар чадварлаг байсныг нь илтгэж байна. Түүнийг эх орондоо ирэхэд нь гэр бүл, найз нөхдөөс нь гадна олон сэтгүүлчид тосон авсан. Түүнээс сэтгэгдлийг нь асуухад тэрээр
"Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтран ажилласан байгууллага болон багийнхан, гэр бүлийнхэндээ, найз нөхөд, ажлыхандаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид цөөхүүлээ, гуравхан сая байж гурван шагналын эзэн болж чадлаа. Тэгэхээр энэ маш том амжилт гэж би бодож байна. Тийм учраас маш их талархаж байгаа. Дараагийнхаа оролцох миссийг эртнээс бэлдэж эхлэе гэж бодож байгаа. Маш сайн сойж байгаад амжилтаа ахиулахын тулд өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийж хувь нэмэрээ оруулах болно. Миний хувьд би өөрийнхөө бүх хүч чадлаа дайчилж оролцсон байгаа. Хорин дөрвөн жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлсний үр дүн маань гарсан. Тиймдээ ч энэ долоон шалгаруулалтын зургаад нь шилдэгт шалгарч чадсан. Өөрийнхөө чадах бүх зүйлсийг тултал нь хийсэн учир харамсах зүйл байхгүй байна. Эцсийн мөчид шүүгчдийн шийдвэр шилдэг 15-д үлдээсэн. Миний хувьд намайг хамгийн эхэнд дуудна гэж бодоогүй байсан. Тийм болохоор маш их баярласан. Шилдэг 15-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ эхэнд дуудагдана гэж бол бодоогүй байсан" хэмээжээ.







“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна