Цензуртэй яриа


Өчигдөр орой С1 телевизээр гарсан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ТЕГ-ийн дарга асан Б.Хурц оролцсон билээ. БНСУ-д элчин сайдаар томилогдоод байгаа тэрээр таван жил тус нэвтрүүлгээс тойрч зугтсаны эцэст ийнхүү нэвтрүүлэгт орохоор болсон. Тэрээр тус нэвтрүүлэгт УИХ-ийн гишүүн Б.Нямдорж, Ж.Батзандан зэрэг нэр бүхий хүмүүсийн тухай, мөн улсын нууцын зэрэглэлд багтдаг хэргүүдийн талаар дурджээ. Гэсэн ч өөрийнх нь талаар асуусан асуултад хариулахгүй нэг бол тойруулаад л өнгөрч байгаа харагдана лээ. Түүнийг Мөнхбаясгалангийн Цензургүй яриа биш Гүрбазарын Хариулахгүй байж болно нэвтрүүлэгт л оролцох байж дээ хэмээн ард түмэн дуу нэгтээгээр хэлж байна. Ямартай ч түүний ярилцлага ард түмэнд огтоосоо таалагдахгүй байна