Энэ дайсны цэргүүдийн хэрхэн томоожсоныг нь хардаа


Шатар бол оюун ухааны спорт юм. Шатар тоглосон хүн аливаа асуудалд алсын хараагаар буурь суурьтай хандаж, зөв үнэлэлт дүгнэлт өгч сурахаас гадна тэсвэр хатуужилтай болдог. Хүүхэд зөв буруу тэвчээртэй суухаас илүүтэйгээр тухайн спортыг сонирхож оролдлого хийж хэрхэн яаж тоглохоо бодох нь хамгийн чухал. 
Хүүхдийн тархины хөгжил 0-5 насандаа 90% нь хөгждөг учир энэ цаг мөчид цаг алдалгүй хүүхдэдээ боловсрол олгох нь хамгийн чухал юм. Хүүхэд тоглож наадангаа хөгжих ёстой. Сурлага гэдэг бол хүүхдийн сонирхлоос шалтгаалан эрдэм болж үлддэг. Бид ямар ч шалтгаангүйгээр хүүхдээ сууж сургах гэж илүү үглэж, нэг ёсондоо хүүхдээ залхаадаг. Тиймдээ ч бяцхан хүүхдүүд аав, ээж багшийн томоотой суу гэх үгийг хүлээж авахдаа муу. Тэгвэл ямар ч хөдөлгөөнтэй хүүхдийг тэвчээртэй суулгадаг зүйл бол шатрын спорт. Хүүхэд амархан хожигдохыг мэдээж хүсдэггүй. Их хөдөлгөөнтэй ч гэсэн шатар тоглохдоо хожихын төлөө маш тэвчээртэй суудаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс нь аваад шатрын клубт хүргэж өгөхөөсөө залхуурдаг. Тэгвэл энэ асуудлыг Гэгээн ертөнц цэцэрлэг шийдэж өгчээ. Гэгээн ертөнц цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд шатрын спортоор хичээллэдэг гэнэ. Ахлах бүлгийн хүүхдүүд бол эд бужигналддаг нас буюу 4-5 настай хүүхдүүд бий. Тогтож суухаасаа илүүтэй босож харайх гээд байдаг. Тэгвэл дэггүй хүүхдүүд шатар хараад хэрхэн томоожиж байгааг хардаа.