Жирэмсэн эмэгтэйг доромжилж өрөөнд хорьжээ


Улсын хөрөнгөөр баригдсан эмнэлэгүүдийн нэг болох БГД-ын эрүүл мэндийн төв цогцолбор өнгөрсөн оны 10-р сард ашиглалтад орсон билээ. Уг эмнэлэг нь 200 орчим мянган иргэнд үйлчилдэг. БГД эмнэлэгийн хувьд нэн түрүүнд эмч, ажилчдын харилцааг сайжруулах, угтах, үдэх зэрэгтээ ихээхэн анхаар ч ажиллахаа хэлж байсан тус эмнэлэг амласан даа хүрэхгүй байгаа гэнэ. Учир нь тухайн эмнэлэгийн ажилтан жирэмсэн эмэгтэйг цахилгаан шатны даац хэтэрлээ гэх шалтгаанаар  буухыг шаардаж улмаар маргаан үүсгэсэн байна. Уг нь бие давхар эмэгтэйг буу гэхийн оронд үйлчлэгчээ хүндлээд өөрөө буух ёстой гэх зэргээр иргэн гомдол мэдүүлжээ. Жирэмсэн эмэгтэйг элдвээр доромжилж байхыг олон хүмүүс харсан бөгөөд эмчийг ёс суртахуунгүйг нь хэлэхэд ихээхэн бухимдаж иргэдийг элдвээр хэлж доромжилсон гэнэ. Ингээд жирэмсэн бүсгүй гайхаж эмч бүсгүйн нэрийг асуухад түүнийг цохин авч, хараагаад эмнэлэгийн нэгэн жижиг өрөөнд оруулан түгжсэн байна. Уг өрөөнд 3-4 эмнэлэгийн ажилчид байсан ч нэгэн ч эмэгтэйг өмөөрч үг дугараагүй байгаа юм. Жирэмсэн хүн жаахан бөгчим газар ороход л амьсгалахад хэцүү болдог. Үүнийг нь эмч нар маш сайн мэдэж байх учиртай. Гэтэл 2,3-уулаа нийлчихээд бөгчимдөөд байна хэмээн чин сэтгэлээсээ хэлж байгаа бүсгүйг тоохгүй жишим ч үгүй хэрэлдээд зогсож байх нь эмч хүний ёс зүй мөн үү? Хүн эмчилж анагаах ёстой хүмүүс өөрсдөө эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй иймэрхүү үйлдэл гаргаад зогсож байгаа нь үнэхээр гомдмоор.