“Miss World 2017” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөж байна. Дэлхийн 130 орны миссүүд 20 гаруй хоногийн турш гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан. Монгол Улсыг төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин шилдэг 15-д шалгарч өмнөх жилүүдийн амжилтаа ахиулаад байна. Тэрбээр энэ удаагийн “Miss World 2017” тэмцээнд дараах амжилтуудыг үзүүлсэн юм.
• Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
• Miss Multmedia төрлийн ялагч
• Beauty with a purpose TOP -20
• Miss Sport төрөлд TOP -8
• Miss Top Model төрөлд TOP -30
• Dances of the World TOP -5 гэсэн амжилтуудыг үзүүлсэн байна.
Харин энэ жилийн “Miss World 2017” титмийн эзнээр Энэтхэг улсын мисс Мануши Чиллар тодорлоо. Түүний хувьд зорилтот гоо бүсгүйн эзнээр тодорсноор дэлхий дахинаа бүтэн жилийн хугацаанд хүмүүнлэгийн үйлс хийх төслийг үргэлжлүүлэх юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна