25"-р суваг телевизийн бүтээл, үндэсний контент "21000" реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тэрэгчин Т.Батхүү, бизнес хатагтай С.Дэлгэр нар оролцсон билээ. Ард түмний дундаас оролцогчдоо сонгож авсан гэдгээрээ энэ дугаар ихээхэн ач холбогдолтой бөгөөд арай амьдралд ойрхон байна хэмээн үзэгчид ам сайтай байгаа юм. "21000" мянган төгрөг өгч, өөр ямар ч мөнгөний эх үүсвэргүйгээр 10 хоног зочид буудалд байрлуулж, нэг ёсондоо бараг л хүний тэвчээрийн хязгаарыг шалгасан тус нэвтрүүлгийн "ялагч" хэн байх бол хэмээн үзэгчдийн дунд ихэд хүлээлт үүсгээд байсан юм. Тэгвэл ялагчаар тэрэгчин Т.Батхүү тодорч, 3 сая төгрөгний шагналаа гардан авлаа. Тэрээр хэлэхдээ шагналын мөнгөө охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна хэмээжээ. Түүний охины төлбөр 3сая 200 мянган төгрөг гэнэ. Харин түүний хожсон 3 сая төгрөгний 10 хувийг татвар авдаг ба үүнийг мэдсэн Дэлгэр түүнд хувиасаа 500 мянган төгрөг өгжээ. Тэрээр энэ тухай Батхүүг ийм хэцүү амьдралтай хэрнээ охиныхоо төлөө ингэж их тэмцэж байгааг нь хараад үнэхээр хүндэлж бахархаж байна тиймээс охиных нь төлбөрийг бүтэн болгож өгмөөр байна. Гэхдээ би тийм баян хүн биш шүү хэмээжээ. Батхүүгийн охин Анагаахын чиглэлээр сурдаг гэнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна