Хишигдалайгийн GHOST хятад улсад хит болжээ


Дуучин Хишигдалайгийн сүүлд гаргасан "Ghost" дуу олны таашаалд ихэд нийцээд байгаа бөгөөд дан ганц Монголд төдийгүй Өвөрмонгол болон Хятад улсад чамгүй олон сонсогчтой болсон гэнэ. 

Гадаад улсад суралцдаг нэгэн бүсгүй энэ тухай "Ангийн маань Хятад найз энэ дууг  үзүүлээд чи энэ хүнийг таних уу гэнээ. Танина гэсэн чинь бөөн баяр болж байна. Тэр залуу өөрөө бас Хятад улсад хөгжмийн чиглэлээр төгссөн мундаг залуу юм л даа. Тэгээд Хишигдалайгийн дуунууд маш их таалагддаг бас тэр Хятадад маш алдартай нэгэн гэж байна шүү. So proud of you" хэмээсэн байна. 

Манай улсын залуус сүүлийн жилүүдэд авьяас чадвараараа олон улсад үнэлэгдэх болсны нэгэн жишээ энэ ажээ.