Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканоива А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан тухай Японы хэвлэл мэдээллээр цацагдаад хэд хонож байна.
Хоёр хоногийн өмнө Хакүхо М.Даваажаргал өөрийн байр сууриа японы сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Харумафүжи, Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан. Тэдний маргааныг салгаж, ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан” хэмээн ярьсан.
Харүмафүжи Д.Бямбадорж болон Таканоива А.Баасандоржийн талаар монголчууд ямар бодолтой байгааг мэдэхээр Японы хэвлэл мэдээллийнхэн манай улсад иржээ. Асуулт асуухаар “Мэдэхгүй” эсвэл “Хоёулаа монголчууд учраас юм ярихгүй” гэж хэлэх хүмүүс олон байна. “Яриа өгөх хүн олдохгүй хэцүү байна” хэмээн японы сэтгүүлч хэлж байлаа.
Гэхдээ тэд иргэдээс ярилцлага авч чадаагүй ч гэсэн Таканоива А.Баасандоржийн ах, “Монголын сумо бөхийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Батбаяраас японы телевизүүд ярилцлага авчээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна