УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно. Тодруулбал, тэрбээр “Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийх юм. Мөн өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж магадгүй. Хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Учир нь УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авсан ч бүлгээрээ хуралдсан. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр 18.00 цагт хуралдаж, Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй учир хойшлоод байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна