Монголдоо л томоохонд тооцогддог Тэсо корпораци ажилчидаа "Хөдөлмөрийн гэрээгээр дарамталж орон гэрийг нь булаан авсан талаар цахим ертөнцөөр шуугиад байна. Тэд ажилтан авахдаа сард хамгийн багадаа л сая төгрөгний цалин амладаг талаар бид мэдээллэсэн билээ. Харин энэ цалинг авахын тулд тэдэнд ямар нэгэн барьцаа хөрөнгө өгөхийг шаарддаг ба тэр нь 20 сая төгрөгөөр үнэлэгдэх байр, хашаа байсан байх ёстой гэнэ. Хүн бүр сайхан амьдралыг хүсдэг тул ажилчид нь өөрт байгаа байр орон сууц, хашаа байшингаа барьцаанд тавьж Тэсо компанитай гэрээ хийж ажилд ордог байна. Гэтэл яг үнэндээ тэд сая төгрөг байтугай 300000 төгрөг хүрэхгүй цалин авдаг гэнэ. Мөн тэдэнд хугацаа нь дууссан бараануудыг шахаж зарахыг шаарддаг талаар ажилчид ярьсан байна. Энэ мэтчилэн олон олон асуудлууд гардаг ба эцэс сүүлд нь ажилчид нь хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй их өрөнд ордог ба үүнийг нь төлүүлэхийн тулд барьцаанд тавьсан хөрөнгийг нь компанийхаа эзэмшилд авдаг гэнэ. Анх 20-н саяд үнэлсэн байшингаа өр зээлд гэх нэрийдлээр авах болохоороо хамаагүй бага үнээр үнэлсэн байна. Өдгөө тэдний ажиллаж байсан ажилчид орон гэргүй оочих хаяггүй болоод байна. Үүнээсээ болоод удирдлагуудтайгаа уулзахаар тэднийг гэрээ зөрчсөн гэх асуудлаар цагдаад өгч шүүх дэхь болно хэмээн дарамталдаг гэнэ. Тэсо бол тэлээгээ тасартал идэж уусан хөрөнгөтэй. Тэдний сарын нийт орлогын хэмжээг бид дурдаж ч чадахгүй биз. Гэтэл иймэрхүү луйврын аргаар ажилчдаа залилж байдаг нь онцгүй юм. Тэдний хувьд дэлхийг жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж ярьдаг боловч хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ иргэдэд шахдаг талаар ажилчид дурдаж байна лээ. Ийм байж болох уу? Ажилчдынхаа амьдралаар харин ард түмний гэдэс ходоодоор тоглож байгаа Тэсо корпорацад ямар нэгэн хүлээх хариуцлага хүлээх нь байтугай, орон гэрээ буцааж авахыг хүссэн ажилчдаа шүүхэд өгсөн байна. Тэд Тэсо гэх энэ том корпорацийн өөдөөс сөргөлдөх хүчгүйдээ дарагдаж байна. Энэ мэт ажилчдаа хохироосоор байгаа томоохон компаниудын хэргийг дараад өнгөрөх юм бол энэ ёс зүйгүй байдал дахин давтагдсаар байх болно
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ