Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага өнөөдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ.
Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн бөгөөд 07:33 цагийн байдлаар тус дүүргийн иргэн О /47 настай, эрэгтэй/, иргэн Э /28 настай, эрэгтэй/ нар дарагдаж нас барсан эсэх тодорхойгүй, осол болсон мөргөцөгт нурал дахин үүссэн, маш давчуу орон зайд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна