Өнөөдөр олон хүн UGG гутлыг хөлд эвтэйхэн, дулаахан хэмээн өвөл өмсөх болсон. Энэ бол нэхий дотортой, зөөлөн гадартай гутал билээ. Хөлд зөөлөн, дулаахан гэдэг нь тодорхой. Тэгвэл үе мөчний эмч нар энэ гутал хүний бие махбодод хор учруулдаг хэмээжээ. Тухайлбал, өвдөг өвчилж мэднэ.
Учир юунд вэ гэвэл, иймэрхүү гутал хөлийн тулах чадварт муугаар нөлөөлдөг гэнэ. Маш хөнгөн гуталтай явж байгаа хүний биеийн цэх байдал өөрчлөгддөг байна. Хоёр хөлийн өвдөг дотогшоо нугаларч, “Х” хэлбэртэй хөлтэй хүмүүс олширдог аж. Хөлд өгөх ачаалал нэмэгдсэнээр өвдөг, ташаа өвдөж эхэлнэ. Яваандаа мэс ажилбар хийлгэхэд хүрдэг байна. Эрүүл хүмүүс иймэрхүү хөнгөн гутлыг 30-аас дээш минут өмсөж болохгүй. Гэртээ бол гэрийн шаахай өмсөх боломжтой.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ