Өнгөрсөн амралтын өдөр нэгэн цэнгээний газрын үүдэнд хэсэг залуус танхайрч, зарим нь сэлэм барьж, бусдын бие махбодид халдахыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал уг үйл явдал Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд болж, тэр даруй тус баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгсөн ч танхайрсан залуус цагдаа нарыг ирэхээс өмнө зугтсан. Улмаар өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд тэд дахин зодолдож, хоёр хүн гэмтээсэн.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс хамтран шалгаж байгаа бөгөөд мөрийтэй тоглоомоос үүдэлтэйгээр маргалдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Эдгээр танхайрсан залуусын дунд НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт байсан талаар хэвлэлийнхэн онцолсон. Тэгвэл С.Мөнхчулуун дүүгийнхээ барьсан сэлмийг тоглоомон сэлэм байсан гэжээ. Энэ талаар “Миний сонссоноор, найз нөхдийнх нь хэлснээр “Сүнсний баяр”-аар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэсэн. Үнэхээр мэдэх юм алга. Тэгээд ч энэ мэдээлэлд итгэхгүй байна” гэсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна