Хүрэлхүү, Намуун нар төгс хайрыг урлав


Аавыгаа дуурайсан шантрашгүй тэмүүлэл, итгэл зүтгэлтэй Намуунааг танихгүй хүн ховор биз. Жүжигчин болох хүсэлтэй түүнийг аав нь хорьсон ч тэрээр хэд хэдэн кинонд тоглож сэтгэлээ амраагаад авсан. Намууны хувьд өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй болж тун амжилттай яваа билээ. Тэгвэл хөдөлмөрч бүсгүй маань өөрийн брэндийн рекламны гол дүрд аавтайгаа хамтран тоглосон байна. 

Эцэг үрийн нандин харилцаа, төгс хайрыг харуулсан тус богино хэмжээний кино реклам нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж нулимсийг цийлэгнүүлээд амжжээ.