Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод 14 хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж буй бөгөөд БНХАУ-ын Эрээн хотын хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж буй. Олон нийтийн цахим сүлжээнд охиныг тус хотоос оллоо гэсэн мэдээлэл орой 23:30 цагт цацагдсанаар олон хүнийг баярлуулж байсан бол зарим нь эргэлзэж байв. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан А.Баярхүүгээс тодруулахад дээрх мэдээлэл худлаа гэв. Түүний хэлсэнээр Цагдаагийн байгууллагад одоогоор энэ тухай мэдээлэл ирээгүй бөгөөд охиныг хил гаалиар гаргасан асуудал баттай биш гэнэ. Энэ талаар бид тун удахгүй дэлгэрэнгүй тодруулах болно.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ