Өнөөдрийн хамгийн их сенсаци тарьж байгаа хэрэг бол багш нар цалингаа нэмүүлэх хэрэг. Тэд нэгэн зэрэг олон хүүхдүүдтэй харьцаж, хүндрэлтэй байгаа бөгөөд цалингаа 1сая 600мянган төгрөг хүртэл нэмүүлэхээр удаа дараа мэдэгдэл гаргаад байгаа. Тэд мэдэгдэл гаргаснаасаа хойш хэд хэдэн удаа ажил хаялт зарласан юм. Тэд өнөөдрөөс ажилдаа орсон ч хэрвээ цалин нэмэхгүй бол дахин ажил хаялт зарлана гэдгээ хэлээд байгаа юм. Үүнийг зарим эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч байгаа ч зарим нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар их д бухимдалтай байгаа. Гэтэл цалингаа нэмүүлэхийг хүссэн багш нарын хэрхэн ажлаа явуулдгийг бид мэдэхгүй. Учир нь саяхан 8-н настай сурагчаа өшиглөж хоёр үүдэн шүдийг нь унагасан хэрэг гараад байна. Энэ талаар сурагчийн ааваас тодруулахад багш нар удаа дараа хүүхдэд гар хүрч байсан хэмээжээ. Мөн хүүгийн шүдийг эмнэлэгт үзүүлэхэд эмч жамаараа унаагүй харин хатуу зүйлээр цохисон учраас унасан талаар хэлжээ. Айлын хүүхдүүдэд эрдэм ном заах ёстой багш ийнхүү хүүхэд зодсон байх энгийн хэрэг үү? Ардын багш сурагчдаа гар хүрэх ёс байгаа юу? Хүний өөрөөсөө илүү хайрладаг хүүхэдтэй ингэж ширүүн харьцдаг байж ажил минь их хэцүү гээд байгаа энэ мэт багш нарт хариуцлага тооцохгүй юу? Яамны сайд нь цалингийн асуудалтай их л тууштай үзэж тарж байгаа. Гэтэл өөрийн чинь хариуцаж байгаа салбарын ажилчид ийм ёс суртахуунгүй байх нь болох зүйл үү? Ямартай ч айлын эрхэм нандин хүүхдийн шүдийг нь унатал өшиглөсөн Эрдэнэцэцэг гэх энэ багшид ямар арга хэмжээ авах вэ? АЧААЛАЛ ИХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ХҮҮХЭД ЗОДОХ ШАЛТГААН БИШ
ЭХ СУРВАЛЖ: NTN ТЕЛЕВИЗ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна