Мөрийтэй тоглоомоос болж маргалдсан найман залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэд арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” буюу хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ.
Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж, гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ.
Хэрэгт холбогдоод буй найман хүний хоёр нь бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаагийн хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй бөгөөд эрэн сурвалжилж эхэлжээ. Зодоон болсон үеийн доорх бичлэг нь зөвхөн ”Castle” диско баарны үүдний камерынх юм.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ