Ажилчиддаа гар хүрдэг, тэднийг дарамталдаг, хүчирхийлдэг хэргүүд чимээгүйхэн гарсаар л байна. Бидний сайн мэддэг хэрэг бол СОХО МЕБЕЛийн захирал ажилтнаа дарамталж, хүчирхийлэхийг завдсанаас болж нэгэн залуу охин амиа хорлосон билээ. Мөн Тэсо корпораци ажилчдаа дарамталж хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн борлуулахыг үүрэгдэж, борлуулаагүй бол цалингаас суутгах гэх зэрэг арга хэмжээ авч ажилчдаа удаа дараа хохироосон хэрэг юм. Тэгвэл ажлын байрны дарамттай холбоотой дахин нэг хэрэг цахим ертөнцөд шуугиан тариад байна. Учир нь Ласти Интернэшнл ХХК-ий захирал гэх А.Лхагвасүрэн гэгч нь ажлаа хийлгэсэн хүмүүсийнхээ ажлын хөлсийг өгөхөөсөө өмнө зодож цохин, дарамталж цагдаа прокурор, шүүхд аваачаад хуулийнханд хэдэн төгрөг атгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгуулан хохирол өгөхгүй салахыг оролддог гэнэ. Энэ мэт хүний хөдөлмөрийг шулдаг газар мэр сэр гарсаар байна. Бидний мэдэж байгаа нь цөөхөн ч мэдэхгүй олон арван хэргүүд байгаа биз. Хууль хяналтын байгууллагууд ажлаа сайн хийхгүй л бол ард иргэд хийсэн ажлынхаа хариуд иймэрхүү доромжлол хүртсээр байх гэж үү?
Эх сурвалж:NTN телевиз
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна