Улсын хэмжээнд “Илрүүлэлт, оргодол” нэгдсэн арга хэмжээ өрнөж, энэ хүрээнд Дорнод аймгийн орж гарах постууд дээр байнгын хяналт шалгалт хийж байгаа юм. Энэ хүрээнд тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн сарын 30-ны шөнө Хэрлэн сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д нь 84-31 УНЭ "Тоёота" маркийн машинаар 2000 орчим тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн саатуулжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байна.
Үүнээс өмнө их хэмжээний тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсан тохиолдлыг 2015 онд илрүүлж байсан байна. Тодруулбал, Эрээнцавын боомтоор хойд хөрш рүү 500 боодол буюу 6000 гаруй тарваганы арьс гаргах гэж байсныг хилчид илрүүлж байжээ. Дашрамд дуулгахад, 1990 оноос хойш тарваганы тоо толгой эрс багасчээ. Тэр тусмаа сүүлийн 12 жилийн хугацаанд л гэхэд тарваганы тоо толгой 75 хувиар буурсан байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна