Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хорооны хөгжил, Төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” зохион байгуулж эхэллээ. “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г дүүргийн алслагдсан хороод буюу 12,13,14 дүгээр хороонд өнөөдөр 10:00 – 18:00 цаг хүртэл явуулж байна.
Явуулын нэг цэгийн Төрийн үйлчилгээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх харьяа хэлтэс, албад өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу үзүүлж байгаа юм. Иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрийнхээ гаднаас хүссэн төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн юм. Тус үйл ажиллагааны бас нэг онцлог нь иргэд Төрийн үйлчилгээг нэг дороос авахаас гадна удирдлагуудад тулгамдаж буй асуудлаа танилцуулж, газар дээрээ шийдвэрлүүлж байсан явдал.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-ний нээлтэд оролцохдоо дүүргийнхээ иргэдийг ая тухтай хүссэн үйлчилгээгээ авч, өөрсдийн оршин суудаг хороонд тулгамдаж буй асуудлаа саналын хуудсаар дамжуулан өгөхийг уламжилсан юм. Ялангуяа ахмадууд болон хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ нэн чухал. Тиймээс эрүүл мэндийн болон өөрт шаардлагатай бүхий л үйлчилгээг бүрэн авч, эрүүл саруул Эко дүүрэгт аз жаргалтай амьдрах нь чухлыг тэрбээр онцолжээ.
Алслагдсан хороодын иргэд Төрийн үйлчилгээг нэг дороос ойр, хүртээмжтэй, түргэн шуурхай авах боломжийг ханган ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон ажилчин албан хаагчид өнөөдөр ийн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Цаашид энэ ажлыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ:
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна