Төрийн алба хаагчдын 300 мянгыг хоёр хувааж олгоно


192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа ажлын үр дүнгийн урамшуулал болгон 300 мянган төгрөг олгох саналд Ерөнхийлөгч хориг тавьсан ч өчигдрийн УИХ-ын хуралдаанаар уг хоригийг дэмжээгүй билээ. Ингэснээр энэхүү мөнгийг төрийн алба хаагчдад олгохоор болсон төдийгүй 54.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталсан байна. 

Гэхдээ энэхүү бэлнээр тараах 300 мянган төгрөгийг хоёр хувааж олгохоор болсон гэнэ. Ингэхдээ, арваннэгдүгээр сард багтаан эхний 150 мянган төгрөгийг олгох бол арванхоёрдугаар сар үлдсэнийг олгох юм байна.