Дэлхийн сая сая гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.
Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдын төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн бөгөөд тус тэмцээний нэгдүгээр байр эзлэсэний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг "Өвлийн Олимпын" нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.
Дашрамд дуулгахад дээрхи тэмцээнд манай улсаас 2014 онд мисс Э.Азбилэг, 2016 онд А.Сайхантамир нар эх орноо төлөөлөн оролцож Дэд байрын эзэд болцгоож байсан билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна