19 настай хүүг 26 хутгалж хөнөөсөн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ


Өнгөрөгч 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүг 26 хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр Улсын Дээд шүүх хоёр дахь удаагаа хянан хэлэлцэх юм.

Дээрх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс талийгаачийг хөнөөсөн гэх 33 настай Б-г зайлшгүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн "цагаатгасан" байдаг. Харин УДШ өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахиж нягтлах баримт байна хэмээн үзэж хэргийг буцаагаад байсан бол өнөөдөр ийнхүү хоёрдахь удаагаа хянан хэлэлцэхээр болжээ.